Сонголт хэтэрхий их болсон цаг үед хүнсээ хэрхэн сонгох вэ

Нүүр амны чиглэлийн судлаач хүний хувьд болон хэрэглэж буй хоол хүнсэндээ анхаарал тавьдаг бүсгүйн хувьд хоолны тал дээр баримталдаг зарчмаасаа товч хуваалцая.

  1. 20+80 Зарчим. 20 хувьд нь юу дуртайгаа иднэ. Үүнд пицца, бургер, кола, чихэр гэх мэт. 80 хувьд нь яг эрүүл хоол хэрэглэдэг. Бүх төрлийн цэвэршүүлсэн гурил, чихэртэй бүтээгдхүүн, газтай ундаа, сүү сүүн бүтээгдхүүн мөн их махнаас татгалзаж үүний оронд давсгүй шөлтэй хоол, жимс, ногооны салат, ус их уудаг.
  2. Нэмэлт витамин эрдсүүдийг жилд 2 удаа л хэрэглэдэг. Улирал солигдох үед.
  3. Хүнс сонголтын тал дээр бол зөвхөн монгол ногоо, жимс хэрэглэдэг. Экспортын нарийн ногоо болон жимсийг хааяа л нэг маш их идэхийг хүссэн үедээ л авна.
  4. Гадуур хоолонд орохдоо тухайн төрлийн хоолыг хамгийн гоё амттай хийдэг газарт зочлох маш их дуртай. Миний мөрөөдлийн нэг нь хайртай хүнтэйгээ хамт дэлхийн бүх хоолонд амталгаа явуулж сэтгэгдэл бичих. (биелээгүй л байна одоогоор)01_afj092013_750x500_11559165_8col.jpg

Мэдээллийн үнэн бодит эсэхийг хэрхэн мэдэх вэ

  1. Эх сурвалжийг олох. Шинжлэх ухаан, нийгмийн ухаанд суурилсан мэдлэгүүд бүгд эх сурвалжийг заавал оруулсан  байдаг.
  2. Эх сурвалж нь итгэж болох албан ёсны байгууллага эсэхийг уншигч та өөрөө тодруулж олно.

Хэрвээ ямар нэгэн мэдээлэл ямар ч эх сурвалжгүй, эх сурвалжтай ч гэсэн шинжлэх ухааны болон тухайн нөлөө бүхий дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага, хувь хүн биш тохолдолд сэрэмжтэй буюу  баттай өөр эх сурвалжаас олохыг хүссэн мэдээлэл хайх юм.

765c87e74beafbcfc9ea9bd5acadf8be--hoax-websites--goals

Баталгаанд суурилсан мэдлэг

Манай гал тогоогоор сонин сайхан юутай байна

  1. Хоолноосоо давсны хэрэглээг бараг 20 хувь хүртэл бурууллаа. Давсгүй хирнээ амттай хоол хийж сурахаас
  2. Чихэрийн хэрэглээг, зөгийн бал жимс жимсгэнээр сольж эхэлж байгаа.
  3. You are what you eat so trying to make healthy food that requires short amount of time. Coz I do not like spending my whole time only for preparing food^^
  4. Бодисын солилцоог сайжруулах эдгээр хүнсийг хоолондоо заавал оруулаарай.Janne-Foods-To-Boost-Your-Metabolism-to-Help-you-Lose-Weight-Be-Healthy.jpg

Ерөнхийлөгчийн сонгууль 2017

Ойрд их  эрч хүчтэй байх чинь вэ.  Яг одоо өглөөний нэг аягаа кофегоо шимэн уусан шигээ товч нийтлэлээ бичиж байна даа. Хүмүүс ялангуяа залуу идэр насныхан ерөнхийлөгчийн сонгууль гээд үхэн хатан хоорондоо сошиал ертөнцөөр ам муруйж байгаа нь маш зохисгүй, ерөнхий мэдлэггүй, бас их бүдүүлэг харагдах юм.

Ялангуяа залуу хүмүүсийн хувьд энд тэнд хов базаад, цагийг хий дэмий өнгөрөөж суух нь маш их харамсалтай. Ид бүтээн байгуулж, хийсэн бүтээснээрээ үр дүнгээрээ гайхуулж уралддаг үе байхад ам хэлээрээ уралдаж бусдын эгдүүцлйиг түрүүлж байгаа нь юутай гунигтай вэ. Бидний монгол хэзээ ном уншиж, аливаад зөв дүн шинжилгээ хийж сурна даа.

Өдөр бүрийн тууштай хөдөлмөр мөн сахилга бат амжилтад хүргэдэг гэж дэлхийн бүх амжилтад хүрсэн алдартнууд басхүү манай дэлхий дээр яг одоо амьдарч буй залуус дуу нэгтэйгээр хэлсэн байдаг.

Би ч гэсэн багаас сурсан гэр бүлийн дадал хүмүүжлээрээ өдөр бүр л бага багаар хичээж  л явна даа. Та ч гэсэн зорьсон зорилгынхоо  төлөө, тууштай өдөр бүр хичээгээрэй.

Молор Эрдэнэ докторын бичвэрийн хэсгээс иш татав.

Монгол хүнд бодох юм их байна даа. Ухаанаа уралдуулах цаг иржээ.
Аливаа улс үүснэ гэдэг маш төвөгтэй хэцүү хөдөлмөр. Ард түмний эрүүл мэнд боловсрол хамгийн чухал хоёр салбар. Эмнэлэг, эм тарианаас авахуулаад эмч сувилагч хэрэгтэй. Эрүүл мэнд байж л иргэн болно. Түүний дараа иргэн бүр бичиг үсэгтэй болж уншиж бичиж чаддаг болох хэрэгтэй. Бичиг үсэгтэй болгохын тулд багш нар бэлтгэх хэрэгтэй. Тэд л улс орноор таран явцгааж боловсрлын үр тарина. Яагаад гэвэл бичиг үсгээр соёл үүснэ. Соёл үүсэж чадвал ёс суртахуун, эрх чөлөө, гоо сайхан цаашлаад урлаг үүсэх боломжтой…

Аливаа удирдагч хүнд дөрвөн шинж чанар байх ёстой гэдэг. Цэцэн мэргэн, шударга ёсыг эрхэмлэдэг, хатуужилтай, юмыг тааруулж чаддаг хэтрүүлдэггүй. Цэцэн мэргэн гэхээр мэдээж ном уншиж бичиж ухаан суусан. Шударга ёсыг эрхэмлэдэг гэхээр хүнийг хүндэтгэж байж хүнээс хүндэтгэл авах. Хатуужилтай гэсэн ойлголт даруухан байх бөгөөд чадахгүйгээ мэддэг өөрийнхөө хүчээр амжилтанд хүрэх тэсвэр хатуужилтай болохоос муу аргаар амжилтанд хүрэх тэсвэргүй биш. Юмыг тааруулж чаддаг гэхээр хэтрүүлдэггүй бас дутаадаггүй хоосон дүр гаргаж биш үнэн дүрээрээ байхыг хэлнэ.

Хамгийн гоё ундаа бол ус

Ус чандамань эрдэнэ гэдэг зүгээр ч нэг гараагүй байх. Ер нь бол энгийн зүйлс агуу байдаг гэдэг шиг элдэв төрлийн чихэр агуулсан химийн гаралтай ундаанаас илүү ус л амттай санагдах боллоо. Бэлтгэлээ дуусгаад уудаг ус хамгийн амттай. Би бас кофенд дуртай. Ялангуяа кафе латте. Бас л 80% нь уснаас бүрдсэн л дээ. Хэлэх гол санаа маань шингэн юм ялангуяа усаа хангалттай ууж заншаарай. Өглөө болгон 1 аяга лимонтой ус нь таныг эрч хүчтэй болгоно. 

Яагаад бид тас харанхуйд унтдаг вэ

Яагаад бүүдгэр гэрэлд унтаж болохгүй гэж?!

Гадаадад оюутан байх үедээ бяцхан өрөөнийхөө 4 талыг битүү ёолкны гэрлээр чимдэг байж билээ. Учир нь гэвэл солонгост зундаа их халуун өрөө кондишиноргүй ба манай өрөөний хэвийн гэрэл нь цагаан туяатай их хурц тусдаг байсан юм. Тэгээл гэртээ ирсэн хүн тайван амгалан амрах тийм л орчинг хүснэ шүү дээ. Зарим өдөр лабдаа судалгаагаа хийгээд нилээн ядарч ирээд унтахаасаа өмнө утсаараа юм үзээд нүүрээ угаачаад унтана даа гэж бодож байгаад өөрийн мэдэлгүй ядраад нэг мэдэхэд унтчихсан  байдаг байж билээ. Гэтэл өглөө сэрэхэд нөгөө еолкны бүүдгэр гэрэл асаалттай. Бие нэг л амарсан шинжгүй.  Тэгээд сүүлд мэдэхнээ хүн яагаад заавал тас харанхуйд унтаж байж жинхэнэ амарсан болдогийн учрыг олсон юмдаа.  Та нар минь агуу хэлтэй юм чинь доорх англи зургийг хараад л ойлгочихно доо… (Сүүлийн үед постийг утаснаасаа хийж байгаа. Тиймээс богино бичвэр орох байх)


7 хоногийн хоолны цэс

Screenshot (291).png

За тэгэхээр өмнөх постон дээрээ 7 хоногийн хоолны цэс гаргана гэж хэлж байсны дагуу гаргачихлаа. Simplicity is the ultimate sophistication гэдэг шиг  энгийн цөөхөн орцтой тэжээллэг цэс боллоо. Цаашдаа нэмээд баяжуулаад явна аа.

Монгол орны зан үйл орчинд зохицсон хоолны цэс

Гадаад оронд оюутны байранд байх хугацаандаа гэртээ хоол хийх боломж байсангүй. Харин одоо гэртээ ирсэн юм чинь  7 хоногийн хоолны цэс гаргах бодолтой байгаа. Ээжийн минь хоолны  цэс гаргах санаа нь хөргөгчинд байгаа хоолны материалаа бүгдийг нь зохистой хэрэглэж басхүү илүүдэл юм авахгүй гэсэн бодолтой гэж байна лээ. Нээрээ бодоход хоолны цэсээ гаргачихвал түүндээ тохируулаад шинэхэн хүнс цуглуулаад зүгээр санагдсан шүү. Иймээс ирэх  7 хоногт бэлэн болсон хоолны цэсний зургаа оруулах болно.

slide51

Сайн унтаж амрахын ач холбогдол Яагаад гэж бодож байна уу

Нойрны дутагдал нь богино болон урт хугацааны ой санамжинд сөргөөр нөлөөлдөг талаар тайлбарлах болно. Тиймээс өдөр бүр 6-8 цаг унтах ёстой гэдэг эртний үг зүгээр ч нэг хаа нэгтээгээс гараад ирээгүй байх нь. “Нойр ноёныг ялгахгүй” гэж Монгол ардын зүйр цэцэн үгийг нэг ахаасаа сонсож байсан юм байна.

Нүд хавагнах үед гэрийн нөхцөлд авах арга хэмжээ

  1. 6-8 аяга ус өдөр бүр тогтмол ууж занших. Мөн каффейн болон хийжүүлсэн ундаа давснаас бага хэрэглэх.
  2. Хавагнасан зовхин дээр хүйтэн жинтэй халбага тавих. Халбагаа хөргөгчид 10-15мин байлгах.
  3. Шинэхэн төмсийг үрж жижиглээд нүдэндээ маск тавиарай.
  4. Дүрдэг цайны хандыг хөргөгчинд хөргөсний дараа жин тавина.
  5. Нарийн хэрчсэн өргөст хэмх тавих.

Орчуулсан эх сурвалж: http://www.top10homeremedies.com/how-to/how-to-get-rid-of-puffy-eyes.html

Ямар ч эмгэг удаан хугацаагаар үргэлжилсэн үед Заавал Эмчид Хандаарай гэж зөвлөе.

a9e45886a7eb84051d431cb07165210a

Яаралтай тусламж-Насанд хүрэгсэд хахах үед

1.Хүчээр, хүчтэй ханиалгаж гаргах гэж хичээ. Хэрвээ ярьж ч чадахгүй байвал бүрэн хахсан гэсэн үг. Энэ тохиолдолд даруй ТҮРГЭН дуудна. Анхны тусламж ирэх хооронд хийх анхны тусламж энэ бичлэгт бий.

2. Ганцаараа байгаа үедээ хахах юм бол доорх  бичлэгийн step 8 ийн дагуу хийх.

 

УУРАГ АГУУЛСАН ХҮНС:Өндөг

Хэдийгээр өндөг нь холестрол агуулдаг гэдэг ч Америкийн судлаачид насанд хүрсэн хүн өдөрт 1 ширхэг өндөг идэх нь ямар нэгэн эрсдэлгүй гэдгийг зарласан ба уургийг авч болох хамгийн хямд эх сурвалж гэдэгтэй та санал нийлж буй байх. Өндөгний шар хэсэгт бараг ихэнх холестрол байдаг ба уураг нь маш бага байдаг. Өндөгний цагаан нь уургийн агууламж өндөртэй байдаг ч 1 ширхэг өндөг идэж байгаа бол хамтад нь идэхэд хэвийн юм. Харин нэг дор олныг идэх гэж байгаа бол зөвхөн цагааныг нь хоолондоо хэрэглээрэй. Өглөөний цайндаа дараах жорыг туршаарай

fc83kt071-02_xlg.jpg

Уургийн агууламж өндөртэй хоолны дэглэмийн онцлог

Хоолныхоо цэснээс нүүрс ус агуулсан бүтээгдхүүнээ багасгаж уураг  агуулсан хүнс хэрэглэснээр та жингээ хурдан хасч болно. ингэснээр усны агууламж ч мөн багасна.Иймээс таны биед илүүдэл нүүрс усгүй болох ба бие организм хэвийн үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай эрчим хүчийг өөрийн бие дэх өөхийг ашигласнаар та жингээ хасах болно. Энэ процессийг кетоз (ketosis) гэдэг. Өөрөөр хэлбэл нүүрс ус агуулсан хүнсийг багасгаснаар  таны бие шаардлагатай энергийн эх үүсгэврээ өөхийг ашиглах ба аяндаа жин хасагдана гэсэн үг. Энэ дэглэмийн давуу тал нь таны өлсөх мэдрэмжийг бууруулдаг тул хоолны дуршил өндөртэй хүмүүст хэрэглэхэд тохиромжтой. Өдөр тутамдаа уураг агуулсан хүнс түлхүү хэрэглэж, нүүрс ус агуулсан хүнсийг багасгаж хэрэглээрэй. Багасгана гэдэг нь огт хэрэглэхгүй гэсэн үг биш ба , хэрвээ нүүрс ус агуулсан хүнс огт хэрэглэхгүй байвал биед хэрэгтэй тэжээлээ хангалттай аваагүйн улмаас өөр нэг асуудал үүсэх ба уураг агуулсан хүнс  нь холестролын хэмжээг нэмэгдүүлдэг.  Энэ дэглэмийг хэтрүүлж удаан хугацаагаар барьвал,  толгой өвдөх, огиудас хүрэх, уцаартай болох, бөөр болон зүрхний хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх сул талуудтайг анхаарч тодорхой хугацаанд мөн эмчтэйгээ зөвлөлдөөрэй. Ингээд тохируулж энэ дэглэмийг барьж чадвал та жингээ хасах бүрэн боломжтой.

Хоол хүнс сэтгэлзүйн байдалд нөлөөлөх нь:Шоколад

Хар шоколаданд сэтгэл сэргээгч кафейн, тэобримин агуулагддаг.Эдгээр нь энерги болон сэтгэл зүйг засч баяр хөөртэй болгодог. Шоколаданд дурлагчдад минь сайн мэдээ дуулгасандаа таатай байна. Хэмжээг нь тааруулаарай.
image

Хоол хүнс таны сэтгэлзүйн байдалд нөлөөлөх нь:УС

 

Ус бол чандмань эрдэнэ гэдэг үг ямар агуу үг вэ. Судлаачид таны биед бага хэмжээний шингэн дутагдахад л энергийн хэмжээ багасч тэр нь ядрах гэх мэтээр илэрдэг гэж үзжээ. Тиймээс өдөрт хангалттай хэмжээний шингэн ууж заншаарай. 2.5 литр орчим .Гол нь амт оруулагч сахаргүйг…

drinking-water

 

Хүчиллэг болон шүлтлэг хоол хүнсний талаар

Хэрвээ рН 0 байвал бүрэн хүчиллэг, рН 14 байвал бүрэн шүлтлэг, харин рН7 байвал саармаг гэж үздэг билээ. Таны бие дэх рН-ийн хэмжээ байнга нэгэн ижил байдаггүй ба жишээлбэл ходооднь рН орчин 1.35-3.5 буюу хүчиллэг ба, бидний идсэн хоол хүнсийг задалж боловсруулах үүрэгтэй учраас бага зэрэг хүчиллэг байх нь хэвийн юм. Харин хүний цусны рН орчин 7.35-7.45 буюу бага зэргийн шүлтлэг байх ёстой байдаг. Иймээс тодорхой хоолны дэглэмээр тохиромжтой бага шүлтлэг орчинг хадгалахын тулд шүлтлэг чанартай хоол хүнсний дэглэм байдаг. Учир нь орчин үед лаазалсан, дахин боловсруулсан, химийн аргаар хадгалах хугацааг хурдасгасан хүнснүүдийг бид ихээр хэрэглэж байгаа нь цусан дахь орчинг хүчиллэг талдаа болгоход нөлөөлөх талтай. Иймээс эдгээр боловсруулсан бүтээгдхүүнийг өдөр тутамдаа аль болох бага хэрэглээрэй.  Хүний бие организм бүхэлдээ өөрийгөө зохицуулах, хамгаалах процесс үргэлж явагдаж байдаг тул хэвийн бага зэрэг шүлтлэг орчинг зохицуулж байдаг. Иймээс та өдөр тутамдаа хүчиллэг чанартай хүнсийг огт хасахгүйгээр тэнцвэртэй буюу шүлтлэг чанартай хүнсийг ахиу хэрэглэвэл нэн зохистой.

Image

Шүлтлэг чанартай хүнснүүдээс жишээ дурдвал: Шинэ ногоо Шинэ жимснүүд Өдөрт хангалттай ус уух Зарим төрлийн самарнууд Чацаргана, аньс, нэрс Ногоон навчит ногоонууд гэх мэт багтана. Таны мэдэх өөр шүлтлэг чанартай хүнснүүдийг нэрлээрэй.

Хоол хүнс таны сэтгэлзүйн байдалд хэрхэн нөлөөлөх вэ?

Цул үхрийн, гахайны, тахианы мах: Мэдээж мах уургаар баялаг байдаг тэр дундаа цул болон мах нь амин хүчил тиросинийг агуулдаг. Тиросин нь тархины допамин болон норэпинефринийг идэвхжүүлдэг. Эдгээр нь идэвхжсэнээр та илүү төвлөрөмтгий, соргог болдог.  Мөн мах нь В12 витамин агуулдаг ба нойргүйдэл, депрессд орсон үед тустай. Өнөө оройн хоолондоо үхрийн махтай ногоотой шөл хийж идэхийг Эрүүл Энх88 уриалж байна.

image

 

Хоол хүнс таны сэтгэлзүйн байдалд хэрхэн нөлөөлөх вэ-2

Самар: Самар нь магнезиум, уураг болон эрдэс бодисоор баялаг  байдаг. Бие дэх магнезиумийн хэмжээ бага байх тусам та эрч хүчгүй амархан ядрамтгай болдог.
image

Жор: Үдийн цай, оройн хоол  хүртэл өлсөөд байвал цүнхэндээ холимог самар аваад яваарай, дунд нь хэдэн ширхэг үзэм хийж амтлахаа  мартаваа. Танд самраар хийх хурдан зуушны жар байвал  найзууддаа хүргэж бас болно.

Хоол хүнс таны сэтгэлзүйн байдалд хэрхэн нөлөөлөх вэ?

Та уйтгарласан сэтгэлээр унасан үедээ амттан идэж өөрийгөө тайтгаруулдаг уу? Зарим хүмүүс “Би шалгалтанд орохоосоо өмнө нэг ширхэг сникерс иддэг, амттай бас төвлөрөхөд тусладаг” гэж нэгэн найзаасаа сонслоо. Тэгвэл энэ талаар бүгдээрээ шинжлэх ухаанч байдлаар хараад үзье. Бидний тархинаас ялгардаг серотонин бидэнд баяр баяслыг мэдрүүлдэг. Тиймээс хэрэглэж буй хоол хүнс цусан дахь сахарын хэмжээг хэрээс нь хэтрүүлэхгүй атлаа серотониныг ялгаруулагч ид шидтэй байх ёстой. Эдгээр хүнснүүдээс дурдвал:
Бүхэл үрээр хийсэн талх, бор будаа орсон бүтээгдхүүнүүд:  эдгээр нь таны биед шимэгдэх хугацаа нь удаан ба, цусан дахь сахарын хэмжээг барьж энергийн түвшинг тэнцвэртэй байдалд нь хадгалдаг. Та маргааш өглөө гэртээ туршиж үзээрэй.

image

Жор: Бүхэл үрийн талхаа амталсан өндгөнд дүрэн зөөлөн галаар шарж болгож идээрэй. 2-4 зүсэм хангалттай ба ундаа нь сүү, ус, цай, кофе гээд аль нь ч байж болно. Бага зэрэг зөгийн бал нэмээд уусан ч болно. Та үдийн цай хүртэл чихэр жимс гэж гадагшаа гүйхгүй. Мөн бага үд хүртэл та эрч хүчээр бялхах болно

ФИТНЕСИЙН ТӨГС ЗОХИЦОЛ

Та спортын ямар нэг төрлөөр хичээллэж эхлэх гэж байна уу? Тийм бол доорхи асуултанд хариулаад нэг үзээрэй. Ямар төрлийн спортоор хавсарч хийх нь хамгийн төгс зохицол болох вэ?
1: Алхалт. Жин өргөлт.йога
2: Гүйлт. Жин өргөлт. Йога
3: Гүйлт. Бокс. Йога
4: Гүйлт. Жин өргөлт. Дугуй унах

ЗӨВ ХАРИУЛТ.1
Алхах шогших, дугуй унах, сагс тоглох, ширээний теннис зэрэг нь аеробик хөдөлгөөнүүд бөгөөд таны зүрх, уушгины эрүүл мэндэд сайн.
Жин өргөлт нь таны булчин бол ясанд эерэгээр нөлөөлж тэнцвэртэй байлгана.
Йога нь сунгалтыг сайжруулж хөдөлгөөний далайцыг нэмэгдүүлэх, бэртэх эрсдэлийг багасгана.
Иймээс та өдөр тутамдаа эдгээр гурвалыг тэнцвэртэй

imageimage

 

БОДИСЫН СОЛИЛЦОО

Хэрвээ таны биеийн ихэнх хэсгийг булчин эзэлж өөх тос багатай байдаг бол та бодисын солилцоо сайтай хүн юм. Тэгвэл хоол хүнсээр хэрхэн бодисын солилцоогоо сайжруулах вэ.? Хүмүүс нүүрс ус ихтэй эсвэл өөх тос ихтэй хүнс хэрэглэвэл сайн гэж андуурах тохиолдол байдаг. харин яг үнэндээ уураг ихтэй хүнс нь таны б.солилцоог эрчимжүүлэх шидтэй. Учир нь уураг ихтэй хүнс нь бусад хүнсийг боловсруулахаас илүү их хэмжээний энерги зарцуулж улмаар бодисын солилцоо буюу metabolic rate түргэсдэг.
image