Сахилга бат

Ямартай ч 30 өдрийн турш 30 шинэ нийтлэл орууллаа. Хичээвэл болдог л юм байна. Гэхдээ цаашдаа урт хэмжээний агуулга гүнзгий нийтлэл оруулая гэж бодож байгаа. Цуврал маягаар ч юм уу…

Сонголт хэтэрхий их болсон цаг үед хүнсээ хэрхэн сонгох вэ

Нүүр амны чиглэлийн судлаач хүний хувьд болон хэрэглэж буй хоол хүнсэндээ анхаарал тавьдаг бүсгүйн хувьд хоолны тал дээр баримталдаг зарчмаасаа товч хуваалцая.

  1. 20+80 Зарчим. 20 хувьд нь юу дуртайгаа иднэ. Үүнд пицца, бургер, кола, чихэр гэх мэт. 80 хувьд нь яг эрүүл хоол хэрэглэдэг. Бүх төрлийн цэвэршүүлсэн гурил, чихэртэй бүтээгдхүүн, газтай ундаа, сүү сүүн бүтээгдхүүн мөн их махнаас татгалзаж үүний оронд давсгүй шөлтэй хоол, жимс, ногооны салат, ус их уудаг.
  2. Нэмэлт витамин эрдсүүдийг жилд 2 удаа л хэрэглэдэг. Улирал солигдох үед.
  3. Хүнс сонголтын тал дээр бол зөвхөн монгол ногоо, жимс хэрэглэдэг. Экспортын нарийн ногоо болон жимсийг хааяа л нэг маш их идэхийг хүссэн үедээ л авна.
  4. Гадуур хоолонд орохдоо тухайн төрлийн хоолыг хамгийн гоё амттай хийдэг газарт зочлох маш их дуртай. Миний мөрөөдлийн нэг нь хайртай хүнтэйгээ хамт дэлхийн бүх хоолонд амталгаа явуулж сэтгэгдэл бичих. (биелээгүй л байна одоогоор)01_afj092013_750x500_11559165_8col.jpg

Дунджаар 50 насанд сэтгэлзүйн хувьд насанд хүрэх үү

Дээр үед 1 аудио ном уншсан түүний талаарх товч дүгнэлтийг бичэе.
Бидний амьдарч буй эрин зуун шинэ энергийн үе ба ямар ч өмнөх үеээс илүү өөрийн хүссэн ажлаа хоббигоо хөгжүүлэх бүрэн боломж нээгдэж буй талаар.
Өмнөх үеэс илүү дундаж наслалт 20 жилээр хурдасч байгаа 70 наснаас дээшх амьдралынхаа үеийг хэрхэн яаж туулах талаар бодох хэрэгтэй. Өмнө нь хорьдугаар зуунд 30 насандаа сэтгэлзүйн хувьд төлөвшиж насанд хүрсэн гэж үздэг байсан бол энэ үеэс эхлэн цаашдаа 50 нас хүртэл сунгагдаж буй талаар.

Надад төрсөн сэтгэгдэл: ирээдүйг зөгнөж чадахгүй ч гэсэн хүний амьдралын бүхий л цаг үед дуртай зүйлээ хийх боломж нээгдэж буйг ажигласан.
Бидний монгол залуус оюун санааны хувьд өөрсдийгөө тэлж 30 насыгаа аль хэдийн grand f/m болгож залуу насаа дэмий үрэхээ болих хэрэгтэй. Дэлхийн хөгжилтэй орны хүмүүс энэ үед ид бүтээж хөдөлмөрлөж өөрийгөө илэрхийлж явж байна.

Эмэгтэй хүний хүч

Миний уншиж судалсан бас өөрийн амьд мэдрэмж мөн бусдын амьдарлыг ажиглахад, эмэгтэй хүн эр хүний бүтээсэн эр хүний материалист нийгэмд амьдарч  байгаа ба ийм үед илүү зөөлөн тайван амгалан амьдрая гэвэл бусад хүмүүсийг тэр чигээр нь хүлээж авч ойлгох  нь чухал гэж бодном. Бүх хүн өөрийн сонгосон амьдралаар амьдарч байгаа ба тэр бүхэнд хангалттай тийм сонголт хийх шалтгаан байгаа. Магадгүй чи илүү сайхан амьдралыг мэддэг учраас түүнийгээ санал болгож болох боловч эцсийн дүнд тэр хүн л өөрөө бүхнийг шийднэ. Дэмжлэг үзүүлж болох боловч хүчээр өөрчлөх боломжгүй.

Writing my impression


Зураач хүн зургаар өөрийн дотоод сэтгэлээ илэрхийлнэ.
Бүжигчин бүжгээрээ сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ.
Зохиолч хүн нийтлэлээрээ илэрхийлнэ.
Дуучин хүн дуу хоолойгоороо.
Хөгжимчин хүн аяаараа.
Манлайлагч хийсэн ажлаараа.
Огт илэрхийлэхгүй байсан ч болно. Хүмүүс өөр өөр байдаг. дотогшоо чиглэсэн гадагшаа чиглэсэн холимог гээд л … 4 жилийн өмнө бол юун блог байтугай бичих ч дургүй байж билээ. Энэ хорвоо дээр хөдөлгөөнгүй зүйлс байдаггүй гэсэн. Хэзээ ч хийхгүй гэсэн зүйлсээ хийх үе ирдэг л юм байна. Хүмүүс бид магадгүй өөрөө өөртөө л хил хязгаар тавьдаг юм шиг.

Хэрхэн 2 долоо хоногт 10 кг хасах вэ

Өглөө, өдөр, оройн хоолондоо өдөрт  2-3ш чанасан өндөг, мөн хангалттай их ус ууна (лимонтой ус бол илүү сайн). Нэмэлтээр жимс (нэрс, үхрийн нүд, чацаргана), монгол ногооны (лууван, байцай,сармис, огурцы, помидор, оливын тос) салат бага зэрэг махны аль нэгийг нэмээд идэж болно.

 

Морь унамаар байна

Өнөөг хүртэл нэг л удаа морь унаж үзэж байсан. Айгаад унадаггүй байсан юм аа. Харин солонгост байхад бараг бүх хүмүүс шахуу чи монголоос ирсэн юм чинь морь сайн унадаг байх даа гээл нэгэн хэвийн асуултаараа залхаадаг байж билээ. Олон удаа давтагдаад ирэхээр сүүлдээ бүүр нээрээ монголдоо очихоороо морь унаж сурдаг ч юм билүү гэж бодож эхлэдэг юм билээ. Шалтгаан нь илүү зоригтой болсон байх гэж бодном. Мөн өөрийн хүсэл нөлөөлсөн. Бас нэг зүйл олон удаа давтагдахад хүний доод ухамсарт орж эхлэдэг. Тиймээс өөрийн мэдэлгүй бодож эхлэдэг гэх үү дээ.

Дижитал тэмдэглэл

Хэлсэн ярьсан зүйлс салхинд хийсэн арилж, бичсэн тэмдэглэсэн зүйл торойн үлдэх учраас аливааг бичиж тэмдэглэж байх нь өөрт болон өрөөлд тустай юм даа. It is also keeping track of your mindset too.

Амжилт академид суралцсан үе

Өөрийгөө дарж хэлж байгаа биш шүү. Би үнэхээр зураг зурж чаддаггүй. Гэвч орчин үеийн дижитал тоног төхөөрөмж програмд маш их дуртай. Иймээс өөрийн хил хязгаарыг тэлж сорих үүднээс амжилт академид явж эхэллээ.

This slideshow requires JavaScript.

Хүн бүрт тайлбарлахад хэцүү гунигтай эсвэл хэт сэтгэл хөдлөлтэй үе байдаг

Юунаас болж энэ сэтгэлзүйн таагүй хоосрол мэт мэдрэмж төрж байгаагаа олж мэдэхгүй үед эдгээр асуултыг өөртөө тавиарай.
1. Та өлсөж байна уу? Хэзээ хамгийн сүүлд унтсан бэ?
2. Та цангаж байна уу? Ус хангалттай уудаг уу?
3. Өдөрт дор хаяж 7 цаг тогтмол унтаж байна уу? Тогтмол цагт унтаж сэрж байгаа юу?
4. Усанд хэзээ хамгийн сүүлд орсон бэ? Цэвэрхэн шинэхэн угаасан хувцас өмсөж байна уу?
5. Байнгын оршин суудаг байршлаа өөрчилсөн үү? Гэртээ байх дуртай бол хааяа гадагшаа салхинд гарах гэх мэт
6. Гар утсаа ямар ч зорилгогүй олон цаг дараалан оролдоод байна уу?
7. Та ганцаардаж байна уу? Өөрийгөө хүчлээд найз нөхөдтэйгээ уулзаж шинэ уулзалтад явах.
8. Хэтэрхий их үүрэг хүлээж байна уу? Хамгийн чухлаас нь эхлэн цагаа зохицуулах
9. Сөрөг зүйлс их ярьдаг хүмүүсээр хүрээлүүлж айдсыг чинь улам ихэсгэж байна уу? Тэр хүмүүсээс холдох талаар бодох
10. Чи ганцаараа биш. Хүн бүхэн ийм цаг үеийг хэд хэд туулдаг

Миллениалууд хэдэн онд төрсөн хүмүүс орох вэ

Screen Shot 2017-08-02 at 6.09.29 PM

1982-2004 онд төрсөн хүмүүс хамрагдана.

Millennials have a tendency to spend money on experiences rather than material possessions.

Хэдийгээр энэ насныхан миллениал ч гэсэн хүүхэд нас маань өөр өөр орчинд өнгөрсөн байгаа. 1982-1994, 1994-2004 эхэн үеийн мил, хойч үеийн мил. Би бол эхэн үеийн миллениал. Миний хүүхэд насанд интернет байгаагүй, бүх зүйл амьд харилцаан дээр тулгуурлаж байсан. Тиймээс одоо ч гэсэн дотны хүмүүстэйгээ цахим орчноор харьцахаас илүүтэйгээр хамтдаа нэг нэг аяга кофе уухыг илүүд үздэг.

үргэлжлэл бий…

Book review 2: Ден Сенор, Старт-ап үндэстэн

Байгалийн эх үүсгэвэргүй орон хэрхэн мэдээллийн технологиор хөгжлийн гарцыг олсон талаар гардаг ном. Их олон номны хэсгээс иш  татсан, судалгаа сайтай. Мэдээллийн чиглэлийн ном байлаа. Гэхдээ уншихад анхааарал сарнихуйц яг сэтгэл татахаар бичэгдээгүй байсан учраас гол санааг нь уншаад явлаа.

Book review 1: Молор-Эрдэнэ, Чингисийн этик хэрэгтэй

20-р зууны Монголын түүхэн хэлхээнээс өдийг хүртэлх хугацаанд Монгол улс хэрхэн хөгжиж ирснийг өгүүлсэн.

Түүхэн үйл явдалд үндэслэн мухар сүсэг хүчээ авч мэдлэгийг үгүйсгэж буй талаар.

Монгол улсын хөгжил дэвшилд эрдэмтэд болон үндэстний нэг үнэт зүйл яагаад маш чухал хэрэгцээтэй буйг жишээгээр дурдсан.

Хувь хүний санаа нь онолд тулгуурдасан стратеги улсын бодлогыг дэмжиж буй талаараа, жишээ баримтаар харуулсан.