Хамгийн гоё ундаа бол ус

Ус чандамань эрдэнэ гэдэг зүгээр ч нэг гараагүй байх. Ер нь бол энгийн зүйлс агуу байдаг гэдэг шиг элдэв төрлийн чихэр агуулсан химийн гаралтай ундаанаас илүү ус л амттай санагдах боллоо. Бэлтгэлээ дуусгаад уудаг ус хамгийн амттай. Би бас кофенд дуртай. Ялангуяа кафе латте. Бас л 80% нь уснаас бүрдсэн л дээ. Хэлэх гол санаа маань шингэн юм ялангуяа усаа хангалттай ууж заншаарай. Өглөө болгон 1 аяга лимонтой ус нь таныг эрч хүчтэй болгоно.