Таван мэдрэхүй

My-Five-Senses-2

Энэ бичвэрийг дараа арвижуулж бичнэ ээ. Энэ удаа ингээд орхиё доо

2017 оны 5 сарын  23. 5 орчим настай байхдаа дээшээ харж хэвтээд үүл харах их дуртай байж билээ. Мэдээж бүх хүүхдүүд л дуртай байсан байхдаа. Үүлний хөдөлгөөнөөс үүсдэг хэдбрийг дуртай амьтныхаа дүрс болгож хараад л, одоо бодоход төсөөлөн бодох чадвар ямар нэг хязгаарлалт  хайрцагласан бодолгүй үед хамгийн их  хөгждөг ч юм шиг. Тэгээл бага байхдаа үүлийг дээрээс нь харахад ямар харагддаг бол  гэж гайхширч дараа нь онгоцонд  суугаад дээрээс нь  харж үзэхэд мөн адил гоё л юм байна лээ.  As above so below.

Screen-Shot-2014-09-23-at-4.53.17-PM.png1.jpg

2017 оны 5 сарын 24: Embracing simlicity. Бид нар энгийн зүйлийг төвөгтэй болгохдоо гарамгай хүмүүс юм шиг. Гэхдээ солонгосд бол хүмүүс нь бүүр илүү төвөгтэй болгодог.  Энэ үгээр тэр нь сайн энэ нь муу гэсэнгүй. Хувь хүний сонголт өөрийнх нь хэв маяг зан аашаас л шалтгаална даа. Нэг зүйл гэвэл сонголт үргэлж байдаг. 

2017 оны 5 сарын 25.

Зан ааш чинь дотогшоо юу гадагшаа юу

 

18121995_1494819327216214_2335763184606764040_o.jpg

Дэлхий дээрх ихэнх хүмүүс хольмог буюу Ambivert байдаг гэнэ лээ. Би ч мөн аль алийг нь агуулсан нэгэн. Өөрөөр хэлбэл эрч хүчээ сэлбэхдээ хүмүүстэй ярилцаж бас ганцаараа байж энергиэ нөхөж чаддаг гэсэн үг юм.

Багаар ихийг бүтээхүй

Багаар ихийг бүтээхүй гээд бичлэгийг эрүүл энх ютүүб ба фэйс пэйж дээрээ 1 жилийн өмнө тавьж байж билээ. Харамсалтай нь тэр суваг болон ютүүбээ хаагаад бас доторх бичлэгүүдийг хадгалаагүй юм. Агуулга нь бол олон хэрэгцээгүй зүйлс цуглуулахаас татгалзах илүү их цагийг ойр дотныхондоо зориулах юм. img_0760

N8zpFHc

Яагаад бид тас харанхуйд унтдаг вэ

Яагаад бүүдгэр гэрэлд унтаж болохгүй гэж?!

Гадаадад оюутан байх үедээ бяцхан өрөөнийхөө 4 талыг битүү ёолкны гэрлээр чимдэг байж билээ. Учир нь гэвэл солонгост зундаа их халуун өрөө кондишиноргүй ба манай өрөөний хэвийн гэрэл нь цагаан туяатай их хурц тусдаг байсан юм. Тэгээл гэртээ ирсэн хүн тайван амгалан амрах тийм л орчинг хүснэ шүү дээ. Зарим өдөр лабдаа судалгаагаа хийгээд нилээн ядарч ирээд унтахаасаа өмнө утсаараа юм үзээд нүүрээ угаачаад унтана даа гэж бодож байгаад өөрийн мэдэлгүй ядраад нэг мэдэхэд унтчихсан  байдаг байж билээ. Гэтэл өглөө сэрэхэд нөгөө еолкны бүүдгэр гэрэл асаалттай. Бие нэг л амарсан шинжгүй.  Тэгээд сүүлд мэдэхнээ хүн яагаад заавал тас харанхуйд унтаж байж жинхэнэ амарсан болдогийн учрыг олсон юмдаа.  Та нар минь агуу хэлтэй юм чинь доорх англи зургийг хараад л ойлгочихно доо… (Сүүлийн үед постийг утаснаасаа хийж байгаа. Тиймээс богино бичвэр орох байх)