Яагаад даруй эхлэх хэрэгтэй вэ

543823-drawings-kakashi-hatake-naruto-shippuden-text.jpg

Өмнөх пост дээрээ ч гэсэн яагаад JUST DO IT гээд NIKE-гийн реклам бүтээлч сэтгэлгээтэй хүмүүст  хамаатай талаар бичсэн байгаа. Ер нь заавал уран бүтээл, эрдмийн ажил туурвидаг гэлтгүй спортоор хичээллэдэг хүмүүст ч хамаатай. Японы самурай нарт нэг баримталдаг зарчим байдаг гэсэн, хэрвээ чи тухайн нөхцөл байдалд юу хийхээ мэдэхгүй ямар ч төлөвлөгөөгүй байвал зүгээр л урагшил, хөдөл гэж. Тэгэхээр тохиромжтой үеийг хүлээнэ гэж байснаас шууд хийж эхлэх юм.

Энэхүү бичвэрийн гол агуулга руу ороё. Дэлхий ертөнц улам л тунгалаг шил шиг болж байна. Өмнө нь  хүний хөдөлмөрийг суусан цагаар үнэлдэг байсан бол, одоо тэр хүний гаргасан бүтээл, хийсэн ажлаар дүгнэдэг болоод удаж байна. Мэдээж хөгжилтэй орнуудын хувьд энэхүү хувьсал аль эрт эхлээд хүн бүр үндсэн чадвараас гадна өөр бусад дагавар чадваруудыг аль хэдийн эзэмшээд явж байгаа нь  нууц биш юм. Мэдээж бид Монгол улс хөгжиж буй орон гэсэн нэрэн доор өөрийгөө олон зүйлээс холдуулж тойрч өнгөрч байгаа хэдий ч хариуцлагагүй хэвээр байвал хөгжиж буй орноороо үлдэх цондон болох юм.

Энэ талаар хүн бүр ядаж нэг удаа ч гэсэн дотроо бясалгаж, санаа нь зовниж байсан гэдэгт итгэлтэй байна. Нэгэнт дэлхий ертөнц тунгалаг болж байгаа юм чинь, түүний давуу талыг ашиглаад сурая.  Хэрвээ та бүхэн миний адилаар НАРУТО гээд япон аниме үздэг байсан бол тэр анимед COPY NINJA Kakashi гээд гардаг. Тэр нэг зүйлийг маш сайн хийдэг. Тэр нь өрсөлдөгчийнхөө чадварыг өөриймшүүлэх. Тэгвэл бидэнд TRANSPARENT WORLD байна. INTERNET байна. Ямар ч бүтээл сайжруулсан хуулбарлалт байдаг гэдэгтэй хүмүүс санал нийлэх байх. Үүний цаана анхны бүтээлээс илүү их бүтээлч байж бусдыгаа хөгжлийн төлөө үйлдлээрээ уриалан дуудаарай гэсэн  алсын санаа явж байгаа. Маш сайн COPY NINJA болоход хамгийн чухал 1 чадвар юу вэ гэсэн асуултынхаа хариуг өнөөдөр оллоо. Тэр бол PAY ATTENTION буюу маш анхааралтай байх үнэн голоосоо төвлөрч сонирхох, орчинтойгоо харьцаатай байх.