Блог

Саяхан ютүүбээр монгол охины нэгэн бичлэг  үзлээ.

Агуулга нь хүний тархи ямар зүйлийг давталттайгаар олон удаа хийж байна түүндээ Мастер буюу маш сайн болдог гэсэн байсан.

Миний хувьд суралцах зүйлийг өдөр бүр л хийсээр ирлээ. Тэр хэмжээгээрээ түүндээ сайн болсон байгаа. Эмч мэргэжлийг сонгосон бүх хүмүүс л насаараа суралцдаг гэдэг шүү дээ.

Гэвч сүүлийн үед интернетийн нөлөө юмуу удаан сууж юм хийж чадахаа больсныг анзаарлаа. Нэг үгээр хэлбэл урт хугацааны ой санамжаа (Long time memory) ашиглахгүй болж эхэлж байна гэсэн үг. Иймээс цаашдаа урт хэмжээний постыг энэхүү блог  дээрээ оруулах гэж хичээе. Оюуны дасгалаа сэргээх  цаг болжээ. Тархины эсүүд булчингийн  эсүүдтэй харьцуулахад хийх тусам улам л хурц ойтой болж хүчирхэгждэг. Харин булчингийн эс тодорхой хил хязгаартай буюу хэтрүүлбэл сөрөг нөлөөтэй байдаг.

slide_14

Энэхүү блог маань бараг 4 жил боллоо. Жил өнгөрөх тусам сайжирч чанаржах хэрэгтэй шүү дээ. Би Better in TIME гэдэгт итгэдэг.