Монгол орны зан үйл орчинд зохицсон хоолны цэс

Гадаад оронд оюутны байранд байх хугацаандаа гэртээ хоол хийх боломж байсангүй. Харин одоо гэртээ ирсэн юм чинь  7 хоногийн хоолны цэс гаргах бодолтой байгаа. Ээжийн минь хоолны  цэс гаргах санаа нь хөргөгчинд байгаа хоолны материалаа бүгдийг нь зохистой хэрэглэж басхүү илүүдэл юм авахгүй гэсэн бодолтой гэж байна лээ. Нээрээ бодоход хоолны цэсээ гаргачихвал түүндээ тохируулаад шинэхэн хүнс цуглуулаад зүгээр санагдсан шүү. Иймээс ирэх  7 хоногт бэлэн болсон хоолны цэсний зургаа оруулах болно.

slide51

Сайн унтаж амрахын ач холбогдол Яагаад гэж бодож байна уу

Нойрны дутагдал нь богино болон урт хугацааны ой санамжинд сөргөөр нөлөөлдөг талаар тайлбарлах болно. Тиймээс өдөр бүр 6-8 цаг унтах ёстой гэдэг эртний үг зүгээр ч нэг хаа нэгтээгээс гараад ирээгүй байх нь. “Нойр ноёныг ялгахгүй” гэж Монгол ардын зүйр цэцэн үгийг нэг ахаасаа сонсож байсан юм байна.

Нүд хавагнах үед гэрийн нөхцөлд авах арга хэмжээ

  1. 6-8 аяга ус өдөр бүр тогтмол ууж занших. Мөн каффейн болон хийжүүлсэн ундаа давснаас бага хэрэглэх.
  2. Хавагнасан зовхин дээр хүйтэн жинтэй халбага тавих. Халбагаа хөргөгчид 10-15мин байлгах.
  3. Шинэхэн төмсийг үрж жижиглээд нүдэндээ маск тавиарай.
  4. Дүрдэг цайны хандыг хөргөгчинд хөргөсний дараа жин тавина.
  5. Нарийн хэрчсэн өргөст хэмх тавих.

Орчуулсан эх сурвалж: http://www.top10homeremedies.com/how-to/how-to-get-rid-of-puffy-eyes.html

Ямар ч эмгэг удаан хугацаагаар үргэлжилсэн үед Заавал Эмчид Хандаарай гэж зөвлөе.

a9e45886a7eb84051d431cb07165210a

Над шиг олон зүйлс хийх дуртай хүмүүст…

Миний хувьд би энэ бичлэгийг үзээд 2 зүйлийг ойлгосон

  1. 1 хамгийн чухал зүйлдээ цагийнхаа 80 хувийг зарцуулах нь үр дүнгээ заавал өгдөг.
  2. Энэ судалгаанд суурилсан чухал мэдээллийг мэдсэн ч гэсэн би одоо  ч хэдэн зүйлийг зэрэг хийдэг хэвээр. Хамгийн гол нь илүү чухал зүйлээ түрүүлж хийж дуусгаад бусад хоббигоо хийсээр л байгаа.

Тиймээс миний хэлэх гээд байгаа санаа бол мэдлэг мэдээллийг хүлээж аваад өөрийн зан ааш орчиндоо тохируулж өөрчлөх юм.  Ямар ч үед мэдээлэл бол таны давуу тал  ч гэсэн заавал түүнийг 100 хувь хуулбарлах албагүй байх тийм үү