20 хэдэн насандаа миний ойлгож авсан 20 зүйлс

  • Юу хийх нь ашигтай вэ биш юу хийх дуртай вэ гэж өөрөөсөө асуух. Өөрийнхөө хийх дуртай зүйлийг олоход цаг заваа зарцуулж олон юм оролдож үзсэн байх.
  • Дуртай зүйлээ олсон бол түүнийгээ тууштай хийсээр л бай.
  • Бусад хүмүүс юу гэж хэлэх бол гэсэн бодолд автагдвал 30 хүрээд утсан хүүхэлдэйн утсыг таслахад оройтсон байж мэднэ.
  • Танихгүй хүмүүстэй танилцаад энгийн яриа өрнүүлчих ярианы чадвартай болчихсон байх
  • Сэтгэлзүйн байдал ганцаараа байх болон олонтойгоо байхад нэг их  зөрөөд байдаггүй бол  чи  өсч томорч эхэлж байнаа л гэсэн үг.
  • Дор  хаяж 2 орноор аялаад үзсэн  байх. Үүнийг үгээр илэрхийлэх  боломжгүй тул заавал өөрөө туршиж үзэх л хэрэгтэй
  • Монгол хэлээ сайн эзэмших. Ялангуяа бичгийн.Миний хувьд өөрийгөө бичгийн хэлэндээ муу гэдгээ блог бичиж эхлэсэн үеэс л ойлгосон. Тэр хүртэл ккккккк 
  • Англи хэл бол бараг дэлхийн хүн бүрийн мэддэг хэл болоод  байна. Хэл таныг хөлөө ч хөдөлгөөгүй байхад хүссэн газарт авчирдаг шидтэй. Тиймээс ном уншиж анализ хийх чадварт суралцвал бүх зүйлд өөрийн гэсэн шүүлтүүртэй болдог.
  • Цагийн ажил хий. Мөнгөтэй байсан ч гэсэн. Мөнгөнд бүх учир байгаа юм биш шүү. Мөнгөгүй байвал ядаж гадагшаа аялах мөнгөө цуглуулж хий. Ер нь бол  мөнгөтэй байгаад хүссэнээ хий л гэсэн санаа.
  • Өөрийгөө энхрийлж хайрлаж хүндэлж сур. Бүсгүйчүүддээ захия. 
  • Эрчүүддээ бол өөрийгөө “Би  үүнээс цааш чадахгүй нь ээ” гэтэл нь дайчилж оюун ухаанаа шавхсан тэмцээн уралдаанд оролцоорой гэж хэлье дээ.
  • Хариуцлагатай байх. Энэ нь богино зайд үр дүнгүй мэт харагдавч амьдрал 1 2 жилээр төгсөхгүй шүү дээ.
  • Бүх зүйл 1 бол хайр хүсэж 1 бол хайрыг илгээж хийгддэг гэдгийг сана. Цаг үе өөрчлөгдөж технологжиж байгаа ч хайр бүх зүйлийн цөм хэвээр л байх болно. Тиймээс трэнд дагахдаа ч гэсэн өөрийн шүүлтүүрээр дагаарай.
  • Сурсан бүхэн эрдэм. Миний хүнтэй үргэлж мэндэлдэг. Жижигхэн зүйлд ч гэсэн талархлаа илэрхийлдэг зан амьдралыг минь илүү зовлон багатай болгосон юм шиг санагдсан.
  • 25 наснаас хойш бодисын солилцоо удааширдаг гэдгийг Их  Эмч миний бие дуулгахад таагүй байгаа ч энэ бол  шинжлэх ухаанаар батлагдсан баримт. Тиймээс дасгал хий 
  • Энэ хорвоо дээр тогтмол зүйл байхгүй. Бүх зүйл хувьсдаг. 
  • Онгоцны хүчилтөрөгчийн хуулийг сана. Эхлээд маскыг өөрөө зүүгээд дараа нь  хажуу талын хүмүүстээ зүүхэд туслана. Хүн өөрт байхгүй зүйлээ бусдад өгч чадахгүй. Чамд сэтгэл дотор чинь хайр байхгүй бол бусдад өгөх хайр адилхан л байхгүй гэсэн үг. Хүн өөрт байгаа юмаа л бусадтай хуваалцдаг. 
  • Ямар 1 спортоор тамирчин хүн гэж өөртөө итгүүлэн тууштай  хичээллэ. Туялзуур сэлэм, агаарын теннис надад  1 зүйлийг маш сайн ойлгуулсан. Хожигдсон бол хүлээн зөвшөөр, хожсон бол ялалтаа тэмдэглэ. 
  • Өөрийгөө хүлээн зөвшөөрөх ямар хүн билээ тэр  чигт  нь  хайрлах. Өөртэйгээ тэмцэлдэх ямар хэцүү гэдгийг хүн бүр мэдэж байгаа блгүй. Relax and take it Easy
  • Одоо цаг мөчид хажуудах хүмүүсдээ төвлөрөөрөөрэй. Яг Одоо Яг ЭндRight-Here-Right-Now-1.jpg

Continue reading

Өглөө бүр хийж заншсан дадал

  1. 1 стакан  ус уудаг. Өглөө босоод амарсан биеэ бэлдэхийн тулд мөн өглөөний цайгаа шингэц сайтай болгох үүднээс ус ууж заншаад байгаа.
  2. Жаахан сунгалт хийнэ. Хийж байхдаа дуртай Ютүүбээрээ үзээд л санаа авдаг гэх үү дээ.
  3. Өглөөний цайг заавал уудаг. Гялс хөнгөхөн өндөг шараад ч юмуу эсвэл 1 алим идэх. Цайгаа уучихаад л хичээлдээ явж өгнө дөө.
  4. Өмнө нь аудио ном сонсож явдаг байлаа. 2 жилийн өмнө Солонгос хэл сурч эхэлж байхдаа. Та нартаа Audible санал болгоё. Арвин номын фондтой бас утсаараа шууд сонсох боломжтой.
  5. Одоо бол орчин тойрноо их ажиглаж үнэрлэж сайхныг нь бишэрч л явдаг даа. Алхаж явахдаа ш дээIMG_4748.JPG

Би их  товч бөгөөд гол санаагаа шууд илэрхийлж бичдэг төрлийн хүн юм шиг байгаа юм. Цаашдын постууд ч гэсэн тодорхой ойлгомжтой байх болно. Өдөр тутамдаа туршихад үр дүнтэй гэж боддог өөрөө хийгээд үзчихсэн зүйлсээ бичих байх. хэхэхэхэ

Гэртээ шинэ ургамалтай боллоо

Succulent гээд англи нэршил нь харин монголоор ямар ургамал болохыг мэдэж байвал хэлээд өгөөрэй. Компьютерын хажууд байхад таатай арчилгаа бага шаарддаг. Шууд бус нарны гэрэлд байлгаж долоо хоногт 1 удаа л навчруу нь шүршиж услах юм байна. Савны хэмжээнээсээ хальдаггүй их цэвэрхэн ургадаг бас шавьж үүсдэггүй учраас их таалагдлаа.

20-ideas-to-decorate-desks-with-succulent7