Эрх чөлөө

БИ ОНГОД ОРЖ ИРСЭН ҮЕДЭЭ Л БИЧНЭ ДЭЭ ГЭСЭЭР БАРАГ 2 САР БОЛЛОО. ХАХАХА. Тэр онгодийг хүлээх биш зүгээр л шууд бичихээр шийдлээ.Сүүлийн 8 сар Минималист амьдралаар амьдарч байна. Энэ талаар их судалж цаг зарцуулсан бүсгүйн хувьд минимализмийг тайлбарлах мэдлэгтэй болсоон гэж….

Тэгэхээр энэ нь өөртөө чухал зүйлийг хийхийн тулд хэрэгцээгүй зүйлээс ангижирч чамд юу одоогоор хамгийн үнэ цэнэтэй гэдэгт төвлөрөх юм. Энэ нь хувцаснаас авхуулаад хобби сошиал ертөнц найз нөхөд гээд бүх зүйлд ижил үйлчилнэ.

Бас манай найз хэлж билээ. Хүн өөрийнхөө аль нэг хэсгийг нөхөхийн тулд гадаад ертөнцөөс эрэлхийлж авдаг. ҮҮНД: Бодлоггүй дэлгүүр хэсэлт, хүмүүст ихэнх цагаа зориулан өөртөө ямар ч зүйлийг зориулахгүй байх гэх мэт

Миний хувьд одооноос л минималист хэв маягийн өөрчлөлтийг мэдэрч эхэлж бна. Хугацаа шаарддаг юм бна. Гэвч энэ асар том өөрчлөлт бодол санааны цэгцтэй байдал амар амгаланг олоход тустай байдаг гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ.

0a7b90e431187779a71ccc2c5108a28c