20-30 Настай үед тохиолддог түр зуурын сэтгэлзүйн хямрал

Энэ үе нь ихэвчлэн сургуулиа төгсөөд нэг үеээс нөгөө үелүү шилжих үед болон өсвөр наснаас насанд хүрэх шатанд тохиолддог гэж үздэг бна. Хүн бүрт өөр өөр байдаг. Миний хувьд их  сургуулиа төгсөх үед тохиолдсон  ба өөрийнхөө юунд хамгийн их дуртайг цаашдаа яаж амьдрахыг олж илрүүлэх үе байсан. Хамгийн том 2 сонголт нь

1. Шууд ажилд орох 

2. Гадаадад суралцах

Хэрвээ та энэ насны бүлэг ба сэтгэлзүй чинь тогтворгүй байгаа бол дэлхийн бүх л 20-30 настнуудын туулах замыг туулж байгаа гээд тайвшрах хэрэгтэй. Одоо харин хамгийн чухал зүйл бол 40 насандаа илүү хүнд сэтгэлзүйн хямралд өртөхгүйг хичээж байвал энэ үедээ өөрийгөө хэн гэдгээ таньж мэдэхэд асар их цаг заваа зориулж, нөхцөл байдалдаа тохьрох хамгийн зөв сонголтыг л хийгээрэй.