УУРАГ АГУУЛСАН ХҮНС:Өндөг

Хэдийгээр өндөг нь холестрол агуулдаг гэдэг ч Америкийн судлаачид насанд хүрсэн хүн өдөрт 1 ширхэг өндөг идэх нь ямар нэгэн эрсдэлгүй гэдгийг зарласан ба уургийг авч болох хамгийн хямд эх сурвалж гэдэгтэй та санал нийлж буй байх. Өндөгний шар хэсэгт бараг ихэнх холестрол байдаг ба уураг нь маш бага байдаг. Өндөгний цагаан нь уургийн агууламж өндөртэй байдаг ч 1 ширхэг өндөг идэж байгаа бол хамтад нь идэхэд хэвийн юм. Харин нэг дор олныг идэх гэж байгаа бол зөвхөн цагааныг нь хоолондоо хэрэглээрэй. Өглөөний цайндаа дараах жорыг туршаарай

fc83kt071-02_xlg.jpg

Уургийн агууламж өндөртэй хоолны дэглэмийн онцлог

Хоолныхоо цэснээс нүүрс ус агуулсан бүтээгдхүүнээ багасгаж уураг  агуулсан хүнс хэрэглэснээр та жингээ хурдан хасч болно. ингэснээр усны агууламж ч мөн багасна.Иймээс таны биед илүүдэл нүүрс усгүй болох ба бие организм хэвийн үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай эрчим хүчийг өөрийн бие дэх өөхийг ашигласнаар та жингээ хасах болно. Энэ процессийг кетоз (ketosis) гэдэг. Өөрөөр хэлбэл нүүрс ус агуулсан хүнсийг багасгаснаар  таны бие шаардлагатай энергийн эх үүсгэврээ өөхийг ашиглах ба аяндаа жин хасагдана гэсэн үг. Энэ дэглэмийн давуу тал нь таны өлсөх мэдрэмжийг бууруулдаг тул хоолны дуршил өндөртэй хүмүүст хэрэглэхэд тохиромжтой. Өдөр тутамдаа уураг агуулсан хүнс түлхүү хэрэглэж, нүүрс ус агуулсан хүнсийг багасгаж хэрэглээрэй. Багасгана гэдэг нь огт хэрэглэхгүй гэсэн үг биш ба , хэрвээ нүүрс ус агуулсан хүнс огт хэрэглэхгүй байвал биед хэрэгтэй тэжээлээ хангалттай аваагүйн улмаас өөр нэг асуудал үүсэх ба уураг агуулсан хүнс  нь холестролын хэмжээг нэмэгдүүлдэг.  Энэ дэглэмийг хэтрүүлж удаан хугацаагаар барьвал,  толгой өвдөх, огиудас хүрэх, уцаартай болох, бөөр болон зүрхний хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх сул талуудтайг анхаарч тодорхой хугацаанд мөн эмчтэйгээ зөвлөлдөөрэй. Ингээд тохируулж энэ дэглэмийг барьж чадвал та жингээ хасах бүрэн боломжтой.