Хүчиллэг болон шүлтлэг хоол хүнсний талаар

Хэрвээ рН 0 байвал бүрэн хүчиллэг, рН 14 байвал бүрэн шүлтлэг, харин рН7 байвал саармаг гэж үздэг билээ. Таны бие дэх рН-ийн хэмжээ байнга нэгэн ижил байдаггүй ба жишээлбэл ходооднь рН орчин 1.35-3.5 буюу хүчиллэг ба, бидний идсэн хоол хүнсийг задалж боловсруулах үүрэгтэй учраас бага зэрэг хүчиллэг байх нь хэвийн юм. Харин хүний цусны рН орчин 7.35-7.45 буюу бага зэргийн шүлтлэг байх ёстой байдаг. Иймээс тодорхой хоолны дэглэмээр тохиромжтой бага шүлтлэг орчинг хадгалахын тулд шүлтлэг чанартай хоол хүнсний дэглэм байдаг. Учир нь орчин үед лаазалсан, дахин боловсруулсан, химийн аргаар хадгалах хугацааг хурдасгасан хүнснүүдийг бид ихээр хэрэглэж байгаа нь цусан дахь орчинг хүчиллэг талдаа болгоход нөлөөлөх талтай. Иймээс эдгээр боловсруулсан бүтээгдхүүнийг өдөр тутамдаа аль болох бага хэрэглээрэй.  Хүний бие организм бүхэлдээ өөрийгөө зохицуулах, хамгаалах процесс үргэлж явагдаж байдаг тул хэвийн бага зэрэг шүлтлэг орчинг зохицуулж байдаг. Иймээс та өдөр тутамдаа хүчиллэг чанартай хүнсийг огт хасахгүйгээр тэнцвэртэй буюу шүлтлэг чанартай хүнсийг ахиу хэрэглэвэл нэн зохистой.

Image

Шүлтлэг чанартай хүнснүүдээс жишээ дурдвал: Шинэ ногоо Шинэ жимснүүд Өдөрт хангалттай ус уух Зарим төрлийн самарнууд Чацаргана, аньс, нэрс Ногоон навчит ногоонууд гэх мэт багтана. Таны мэдэх өөр шүлтлэг чанартай хүнснүүдийг нэрлээрэй.

Хоол хүнс таны сэтгэлзүйн байдалд хэрхэн нөлөөлөх вэ?

Цул үхрийн, гахайны, тахианы мах: Мэдээж мах уургаар баялаг байдаг тэр дундаа цул болон мах нь амин хүчил тиросинийг агуулдаг. Тиросин нь тархины допамин болон норэпинефринийг идэвхжүүлдэг. Эдгээр нь идэвхжсэнээр та илүү төвлөрөмтгий, соргог болдог.  Мөн мах нь В12 витамин агуулдаг ба нойргүйдэл, депрессд орсон үед тустай. Өнөө оройн хоолондоо үхрийн махтай ногоотой шөл хийж идэхийг Эрүүл Энх88 уриалж байна.

image

 

Хоол хүнс таны сэтгэлзүйн байдалд хэрхэн нөлөөлөх вэ-2

Самар: Самар нь магнезиум, уураг болон эрдэс бодисоор баялаг  байдаг. Бие дэх магнезиумийн хэмжээ бага байх тусам та эрч хүчгүй амархан ядрамтгай болдог.
image

Жор: Үдийн цай, оройн хоол  хүртэл өлсөөд байвал цүнхэндээ холимог самар аваад яваарай, дунд нь хэдэн ширхэг үзэм хийж амтлахаа  мартаваа. Танд самраар хийх хурдан зуушны жар байвал  найзууддаа хүргэж бас болно.

Хоол хүнс таны сэтгэлзүйн байдалд хэрхэн нөлөөлөх вэ?

Та уйтгарласан сэтгэлээр унасан үедээ амттан идэж өөрийгөө тайтгаруулдаг уу? Зарим хүмүүс “Би шалгалтанд орохоосоо өмнө нэг ширхэг сникерс иддэг, амттай бас төвлөрөхөд тусладаг” гэж нэгэн найзаасаа сонслоо. Тэгвэл энэ талаар бүгдээрээ шинжлэх ухаанч байдлаар хараад үзье. Бидний тархинаас ялгардаг серотонин бидэнд баяр баяслыг мэдрүүлдэг. Тиймээс хэрэглэж буй хоол хүнс цусан дахь сахарын хэмжээг хэрээс нь хэтрүүлэхгүй атлаа серотониныг ялгаруулагч ид шидтэй байх ёстой. Эдгээр хүнснүүдээс дурдвал:
Бүхэл үрээр хийсэн талх, бор будаа орсон бүтээгдхүүнүүд:  эдгээр нь таны биед шимэгдэх хугацаа нь удаан ба, цусан дахь сахарын хэмжээг барьж энергийн түвшинг тэнцвэртэй байдалд нь хадгалдаг. Та маргааш өглөө гэртээ туршиж үзээрэй.

image

Жор: Бүхэл үрийн талхаа амталсан өндгөнд дүрэн зөөлөн галаар шарж болгож идээрэй. 2-4 зүсэм хангалттай ба ундаа нь сүү, ус, цай, кофе гээд аль нь ч байж болно. Бага зэрэг зөгийн бал нэмээд уусан ч болно. Та үдийн цай хүртэл чихэр жимс гэж гадагшаа гүйхгүй. Мөн бага үд хүртэл та эрч хүчээр бялхах болно