Шүдээ цагаанаар хадгалах аргуудаас

Хүчиллэг ундаа,газтай болон спорт ундаа хар шоколад, улаан вино, помидорны өтгөн шүүс гэх мэт будагтай хүнс хэрэглэсний дараа шууд шүдээ угаахаа азнаарай. Учир нь хүчиллэг элемент агуулсан бодис нь шүд угаах явцад таны пааланг гэмтээнэ. Харин даруй усаар зайлж саармагжуулаад дараа нь шүдээ сайтар угаахыг зөвлөе.

Таны Эрүүл Энх

20130813-153827.jpg

Эвшээхээр яагаад дагаж эвшээдэг вэ?

Бидний дунд хэн нэгэн эвшээхэд дагаж эвшээдэг тохиолдлыг санаж байна уу? Үүнд ямар нэг холбоо хамаарал байна уу? Италийн эрдэмтэн тив тивийн 109 хүнд санамсаргүй байдлаар, нууц дуран тавин судалгаа хийж. Хэн нэгэн эвшээхэд 3 минутын дотор дагаж эвшээх тохиолдлыг тэмдэглэсэн байна. Судалгааны үр дүнд гэр бүлийн хүмүүс, найз нөхөд болон танилууд бие биеэ даган эвшээсэн үр дүн гарчээ. Харин огт мэдэхгүй хүнийг даган эвшээх тохиолдол маш бага хувьтай гарчээ. Үүнээс үзэхэд дотоод сэтгэлээрээ холбоотой байх нь өөрийн эрхгүй дагаж эвшээхэд нөлөөлдөг байна.

20130813-152637.jpg

Урт наслалтын нууц-6

Зорилготой хоббитой байх. Японд хийсэн судалгаагаар өөрийн гэсэн хоббитой эрчүүд бусад зорилго хоббигүй эрчүүдээс 13 жилээр урт насалдаг гэнэ. Мөн үүнтэй нэгэн адил судалгааг сонирхвол Rush анагаахын их сургуулийн судлаачид: Хоббитой хүмүүс Алзгеймерийн өвчнөөр өвчлөх эь ховор байдаг

20130805-224516.jpg

Урт наслалтын нууц-4

Согтууруулах ундааг бага хэмжээгээр хэрэглэдэг хүмүүсийг огт алкохоль хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад зүрх судасны өвчинд өртөх магадлал багатай байдаг. Энэ нь зөвхөн хэрэглээг тааруулсан тохиолдолд л юм. Учир нь их хэмжээний алкохоль нь таргалуулах, цусны даралтад нөлөөлөл гэх мэт олон төрлийн хортой үр дагаваруудтай. Харин та огт хэрэглэдэггүй бол хэрэглэх гэж оролдоод хэрэггүй ба өөр олон төрлийн орлох боломжтой билээ.

20130803-233612.jpg

Урт наслалтын нууц-3

24000 хүмүүсийг хамруулсан судалгааны дүн гарчээ. Үүнээс үзэхэд өдөр тутам дуг хийдэг хүмүүс огт унтдаггүй болон хааяа л нэг унтдаг хүмүүстэй харьцуулахад даруй 37% зүрхний өвчнөөр өвдөх магадлал нь буурдаг гэнэ. Өдөртөө бага хугацаанд ч гэсэн унтаж амарснаар стресийн гормоныг багасгадаг гэж эрдэмтэд үзжээ.

20130801-175425.jpg

Урт наслалтын нууц-2

Хүн болгонд тамхи 5 насыг хорооно гэдэг үг танил сонсогдож буй биз. Их Британид хийсэн судалгаагаар 30 настайдаа тамхинаас гарвал 10 жилээр, 40 настайдаа 9, 50 настайдаа 6, 60 настайдаа 3 жилээр тус тус нас уртсах төлөвтэй гэж судлагджээ. Хэдий эрт муу зуршлаа хаяна, төдий чинээ эрүүл амьдрал уртсана. Таны Эрүүл Энх88

20130801-100911.jpg