Урт наслалтын нууц-1

Урт наслах тухай эрдэмтдийн 80 жилийн турш хийсэн судалгаагаар ухамсартай, сайхан сэтгэлтэй хүмүүс бусдаасаа илүү өндөр насалдаг гэж дүгнэлтэд хүрчээ. Учир нь эдгээр хүмүүс өөрийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах, ажил мэргэжилдээ яаж амжилттай байх талаар бодит алхмуудыг хийж чаддаг хүмүүс байдаг гэжээ.

20130731-091449.jpg

Компьютерийн урд удаан суугаад ч юмуу нүд загатнаж, эд юмс балархайтаж харагдаад байна?

Энэ тохиолдолд та мэдээж хараагаа шалгуулах нь зүйтэй билээ. Компьютерийн урд удаан суух нь computer vision syndrome буюу таны нүд компьютерийн дэлгэцэнд хэт хариу урвал үзүүлснээр ийм шинж тэмдгүүд илэрч болдог. Иймээс дэлгэцний тусгай хамгаалалт эсвэл зориулалтын нүдний шил зүүх юмуу нүд чийгшүүлэгч дусаагуур хэрэглэн нүдээ хамгаалаарай. Таны Эрүүл Энх88

20130728-111104.jpg

Антиоксидант гэж юу вэ?

Судлаачдын үзсэнээр, антиоксидантууд нь хөгшрөлттэй холбоотой өвчнүүдийн үед нөлөөлөл сайтай байдаг гэж үзжээ. Энгийнээр тайлбарлавал, хүний биед исэлдэх(oxidation) процесс явагдаж үүний улмаас чөлөөт радикалууд ялгардаг ба энэ радикалиуд хэдий их байх тусам хөгшрөлт төдий хурдан явагддаг. Antioxcidant гэдэг нь исэлдэлтийн эсрэг гэсэн утгатай үг юм. Энэ исэлдэх процесс нь хүн төрөлхтөн бүрт тохиолддог хэвийн үзэгдэл боловч антиоксидант агуулсан бүтээгдхүүн өдөр тутамдаа тааруулж хэрэглэснээр таны эрүүл мэндэд болон залуу харагдахад тустай.

Антиоксидант их агуулсан зарим хүнсийг дурдвал: Лууван, Ногоон навчит ногоонууд, Гүзээлзгэнэ, нэрс, усан үзэм,Ногоон цай, Лимон, жүрж,Алим, лийр гэх мэт ба эдгээр эрдэс бодис, зарим уураг, витамин А, С, Е агуулдаг.

20130727-132900.jpg

Өдөр цай уух нь миний эрүүл мэндэд сайн уу?

Цайны навчнууд нь Camellia sinesis хэмээх ургамалаас гаралтай ба антиоксидант агуулдаг. Антиоксидантууд нь эсийг гэмтээгч чөлөөт радикалуудын эсрэг үйлчилгээтэй тул таны биед ашиг тустай юм. Харин цай болгон өөрийн онцлогтой ба дараагийн удаа зөвхөн танд зориулсан цайны тухай ярилцах болно. Таны Эрүүл Энх88

20130726-004933.jpg

Остеопороз гэж юу вэ?

Остеопороз гэдэг нь нүхтэй яс гэдэг утгатай ба бидний яс 30 нас орчимд хамгийн нягтаршил өндөртэй байдаг. Үүнээс хойш сийрэгжин яс хоорондох зай нь томорч гэмтэл бэртэлд амархан хугарах аюултай болдог.Нас ахих тусам энэ процесс хүн тус бүрт өөр өөр хэмжээгээр явагддаг ба 50аас дээш насны эмэгтэйчүүдэд энэ процесс илүү хурдан явагддаг ба хэрвээ нуруу өвдөж хөших шинж тэмдгүүд байгаа бол уншигч авхай та яаралтай анхааралдаа авна уу. 20130725-201219.jpg

Ширхэглэг элемент гэж юу вэ?

Ургамал, жимс, ногоо, самар, үр зэрэгт агуулагддаг элементийг хэлэх ба усанд уусдаг болон уусдаггүй гэсэн хоёр төрөл байдаг. Усанд уусдаг ширхэглэг элемент нь таны хоол хүнснээс авч буй шим тэжээлийг илүү сайн биедээ шингээж авахад тусладаг. Харин усанд уусдаггүй ширхэглэг элементүүд нь ходоодонд эзлэхүүн нэмэснээр боловсрогдсон бүтээгдхүүнүүд гадагшлах процессыг түргэсгэх буюу хүндрэх явцыг дэмждэг тустай.
Усанд уусдаг ширхэглэг элемент илүүтэйгээр агуулсан хүнс нь: хатаасан шош, овьёос, жүрж, лимон, алим, гүзээлэнэ,вандуй, төмс зэрэг орно.
Усанд уусдаггүй ширхэглэг элемент илүүтэйгээр агуулсан хүнс нь: бүхэл үрийн гурил, овьёосны будаа, болон ихэнх жимс ногооны хальснууд зэрэг болно.

20130725-130339.jpg