Шүдээ угаасныхаа дараа хэлээ угаах хэрэгтэй юу?

Тииймээ хэрэгтэй.Ялангуяа тамхи татдаг болон гүн ховилтой үед арчилгаа зайлшгүй шаардлагатай юм. Тиймээс зориулалтын хэл арчилгааны хэрэгсэл эсвэл гарын доорх арга болох зөөлөн үстэй сойзоор хойноос урагш чиглэлд угаахыг зөвлөе. Бидний амны хөндий дотор олон төрлийн нян бактериуд байдаг ба тэдний өсөж үржих нөхцлийн нэг нь арчлаагүй амны хөндий ба хэл ордог билээ.

20130625-104118.jpg

Миний шүд мэдрэгшээд байна, зөвлөгөө өгөөч эмч ээ

Шүдний мэдрэгшилтэй сая сая хүн та бидний дунд амьдарч байгаа ба энэ нь таны бодож байгаа шиг тийм ч ноцтой зүйл биш юм. Тиймээс та шүдний эмчид үзүүлэн тусгай түрхлэг түрхүүлэх юмуу эсвэл хэт мэдрэгшилтэй шүдэнд зориулсан оо хэрэглээрэй. Таны бидэнд илгээсэн асуулт бусад ижил зовуурьтай хүмүүст тус дэм болж байгаа учраас танд талархлаа “Эрүүл Энх” илэрхийлье.

20130624-103941.jpg

Таныг хамгийн их таргалуулдаг хүнснүүд: Газтай ундаа

Эдгээр нь тодорхой хэмжээний каффейн агуулж байдаг. Мөн бусад ундаатай харьцуулахад илүү их сахар агуулдаг ба та үүнийг хэрэглэснээр таны цусан дахь сахрын хэмжээ эрс ихсэж, илүү их өлсөж дахиад л өөр ямар нэг юм идэхийг тархи тань шаардаж эхлэнэ. Түүнчлэн Кока кола, спрайт гэх мэт ундаанууд шүдэнд өнгөр үүсгэж шүд цоорох өвчнийг үүсгэнэ. Ялангуяа хүүхдүүд шүдний гадаргаа бүрэн гүйцэд угааж чаддаггүйн улмаас ундаанаас үүдэлтэй онцгой байрлалтай цоорол үүсдэг.

20130623-223753.jpg

Спорт-Шүдний хугарал гэмтэл

Сагсан бөмбөг хөл бөмбөг бокс бөх хоккей гээд олон янзын спортоос та алинаар хичээллэдэг вэ? Ямар ч спорт эрсдэл дагуулж байдаг. Тэдгээрийн дундаас шүдээ гэмтээж бэртээх тохиолдол хамгийн элбэг. Иймээс тэмцээн болон бэлтгэлийнхээ үеэр шүдний хамгаалалтыг хэрэглэж үзээрэй. Таны шүтээн ч бас хэрэглэж байгаа.

20130617-210320.jpg

Шүдээ хавирах

Хүмүүс ихэвчлэн унтаж байхдаа санамсаргүйгээр шүдээ хавирдаг. Энэ нь стресс болон өөр шалтгаануудтай холбоотой байдаг. Өөрийгөө шүдээ хавирдаг эсэхийг мэдэх хамгийн сайн арга нь унтаж байхад тань өөр хэн нэгнээр шүдээ хавирч байгаа эсэхээ шалгуулах юм.Хэрвээ таны ам орчмын булчин өглөөдөө чангарсан байвал энэ аргыг ашиглаарай. Харин та өөрийгөө шүдээ хавирдгийг мэдээд энэ нь ноцтой асуудал болсон бол зориулалтын хамгаалалтыг шүдний эмчийн хяналтан дор зүүгээрэй.

20130616-232755.jpg

Танан цагаан шүд

Бяслаг, ааруул тараг гэх мэт цагаан идээ нь таны шүдний өнгийг хадгалж илүү цагаан харагдуулна. Мөн витамин Д баялаг бүтээгдхүүнүүд болох сүү, өндөгний шар, загас зэргийг түлхүү хэрэглээрэй.Учир нь витамин Д нь бие организмын кальцийн шингээлтийг сайжруулдаг.

20130610-131515.jpg

Эм уухдаа кофе хэрэглэх нь

Эм уухдаа кофе хэрэглэх нь
Эм уух үедээ эмний гашуун амтнаас болоод усаар даруулж уухын оронд шоколад идэх юмуу эсвэл кофе колагаар даруулж уусан удаа бий юу? Гэвч энэ нь ходоодонд сөрөг муу нөлөөтэй. Кофе, коланд агуулагддаг кафейн ходоодны салслаг давхрагт нөлөөлж цаашдаа ходоодны шархлаа ч үүсэх магадлалтай. Үүнээс гадна цагаан идээ болох сүүтэй хамт уувал түүн дотор агуулагдаж буй кальцын зарим хэсэг нь эмийн бодистой холилдон эмийн үйлчилгээг саармагжуулдаг тул та үргэлж усаар даруулж эмээ уух нь чухал юм.

20130610-103436.jpg

Шүдээ гэрийн нөхцөлд цайруулах

Хэрвээ та кофе,вино, хар цай зэргийг бусад хүмүүсээс илүү түлхүү хэрэглэдэг бол шүдээ аль болох тэр даруй хурдан угаах хэрэгтэй. Энэ мэтчилэн хүнсний гаралтай өнгөрөөс үүдэлтэй шарлалтыг хүнсний содоор сард 2 удаа сойзоо ашиглан хөнгөн даралтаар угаах арга байдаг.

20130607-210129.jpg

Эрүүний үений зовуурь

Таны эрүүний үе өвдөж зовуурьладаг бол дараах зүйлсэд анхаарлаа хандуулаарай.

-Хангалттай унтаж амрах
-Стрессд бага өртөх
-Шүдээ шөнө хавирдаг бол эмчид үзүүлэх
-Толгойгоо 2 талруугаа ээлжилж унтаж байх
-Хоол хүнсийг 2 талын араагаар ээлжилж зажлах

20130603-155006.jpg

Өглөөний цай

Өглөөний цайгаа тогтмол ууснаар та биеийн жингээ хэмжээнд нь барьж чадна.Бидний амарсан бие өглөөд хамгийн их шим тэжээлийг шаардаж байдаг учраас та заавал цайгаа уугаарай. Хүүхэд насанд хүрэгсдээс илүүтэйгээр өглөөний цай уух нь чухал байдаг гэж эрдэмтэд тогтоожээ.

20130603-130953.jpg