Сахарны бусад нэршил


Дэлгүүрээс хүнсний бүтээгдхүүн авахдаа сахарны агууламжииг заавал хараарай. Ингэснээр та сахарныхаа хэмжээг хянаж чадна. Ихэнх бүтээгдхүүнүүд гаднаас орж ирдэг ба англиар байдаг. Жишээ нь:

  • Agave nectar
  • Brown rice syrup
  • High-fructose corn syrup
  • Dextrose
  • Evaporated cane juice
  • Glucose
  • Sucrose
  • Lactose
  • Malt syrup
  • Molasses

Амттан ба таны тархи-Донтуулах уу?

 Image  Сахар нь энергийн эх үүсгэвэр гэдгийг хэн бүхэн мэдэх билээ. Бид амттан хэтрүүлж идвэл  тархины цадах процессыг зохицуулдаг хэсэг өөрчлөгддөг гэж судлаачид үзжээ.Дээрх судалгаагаар амттан хэтрүүлэн идэхэд гардаг тархины үзүүлэлт  болон донтуулагч бодис хэтрүүлэн хэрэглэхэд гардаг үзүүлэлттэй ижил гарчээ. Энэ нь эмэгтэйчүүдэд илүү тод илэрсэн байна. Иймээс амттан ч гэсэн донтуулдаг байх нь. Та урьдчилан сэргийлэе гэвэл өдөрт бага хэмжээгээр амттан хэрэглээрэй. Учир нь бага хэмжээний амттан тархинд үйлчилснээр сэтгэл санааг сэргээж, эрч хүчтэй болгоно. Бас байгалийн чихэр агуулсан бүтээгдхүүнүүд буюу жимс жимсгэнэ хэрэглэх нь маш сайн.

Шүдний утас яагаад хэрэглэх хэрэгтэй гэж? Шүдэнд завсар гарна шүү дээ

Өөрт тохирсон шүдний утас нь бидний шүдний сойзоор цэвэрлэх боломжгүй хэсгийг хялбраар цэвэрлэж хоолны үлдэгдэл зөөлөн өнгөрийг арилгаж таны амны хөндийг  эрүүл байлгана. Та 40-50 см шүдний утсыг тасдаад дараах аргын дагуу шүдний завсар бүрээ хоол идсэний дараа шүдний утсаар цэвэрлээрэй.

Харин өөрт тохирох шүдний утсыг мэдмээр байвал… eruulenkh88@gmail.com холбогдоорой. Удаж болох хэдий ч заавал хариу илгээх болно. :)Image

Тарвас-Шийгуа

ImageЗуны халуунд цангаа тайлж сэтгэл сэргээх жимс бол яахын аргагүй шийгуй билээ. Шийгуа нь antioxidant болох lycopene-ээр баялаг ба витамин А, С ээр баялаг… Дашрамд хэлэхэд  antioxidant агуулсан бүтээгдхүүнүүд хөгшрөлтийн эсрэг байдаг. Мэдээж энэ нь та хөгшрөхгүй гэсэн үг биш л дээ. Харин та antioxidant агуулсан бүтээгдхүүн тогтмол хэрэглэснээр наснаасаа залуу харагдана.

Ногоон алим

Image Улаан алимтай харьцуулахад ногоон алим нь витамин С-ийн агууламж өндөртэй, Мөн витамин В, А агуулдаг учраас ходоод гэдсийг цэвэрлэж нүүрний арьсанд тустай. Альманд агуулагдах ширхэглэг элемент нь холестролын эсрэг үйлчилгээтэй тул бие дэх холестролын хэмжээг багасгадаг.

Ногоон алим тогтмол хэрэглэснээр шүдний чулуу болон буйлны үрэвслээс урьдчилан сэргийлэх боломжтой. Шүүслэг хүчиллэг учраас шүлс ялгаруулж амны өөрөө цэвэрших процессыг сайжруулдаг.

Хальслаагүй сайтар угааж цэвэрлэсэн ногоон алим нь таны шүдийг бат бөх, илүү цагаан харагдуулна.

Хэрвээ та шүдээ угаах боломжгүй байвал дэлгүүрээс 1 ширхэг ногоон алим аваад идээрэй. Та яагаад Итали бүсгүйчүүд өдөрт тийм олон алим иддэгийг биеэрээ мэдрэх болно.

Кофе-Шидэт ундаа

coffeeКофе… Coffee уухуу?  гэж та хэзээ хэлдэг вэ? Ажил ихтэй, эрч хүч авмаар санагдсан үедээ юу? Бороотой зуны үдэш нэг аяга кофе уунгаа нэгийг бодож эргэцүүлмээр санагдсан үедээ юу? Эсвэл зүгээр л уумаар санагдсан үедээ юу? Энэ шидэт ундаа яагаад биднийг ингэж их өөртөө татна вэ? Яг л намайг уугаач, намайг уугаач гэх мэт…

  • Кофенд каффейн  хэмээх бодис агуулдаг. Иймээс л өөрийн эрхгүй уумаар санагддаг байх нь. Каффейн нь цусны даралт болон адреналиныг ихэсгэнэ.
  • Кофены найрлаганд дахь бодис нь антиоксидант буюу бидний биед явагдаж буй хөгшрөлтийн процессын эсрэг үйлчилгээтэй байдаг.
  • 2009 онд Швед болон Финландын өдөрт 3-5 аяга кофе хэрэглэдэг 1400 иргэдийг 20 жилийн турш хийсэн судалгааны үр дүнг огт кофе хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад солиорол болон Алзхеймерийн өвчнөөр өвчлөх нь 65% бага байжээ.

Харин та кофендоо сахар болон хөөс эсвэл өөр бусад амт оруулагчийг нэмснээр илчлэгийг нь нэмнэ гэсэн үгдээ. Өөрөөр хэлбэл 1 аяга хар кофе 7ккал байдаг.  1 цайны халбага сахар нэмбэл даруй 23ккал, крем тавьбал 48 ккалаар тус тус ихэсдэг байх нь. Иймээс хэрэгцээгүй калориэс зайлсхийж өөрт хэрэгтэй хар кофегоо гэртээ чанаж уугаарай.

Нэг нууц задлахад хэрвээ  та өглөө кофе уудаг бол гэртээ чанаж уугаарай. Гадуур кофешопоос авсан кофеноос хамаагүй илүү чанартай бас шинэхэн байдаг гэж америкийн судлаачид дүгнэжээ. Гэрийн кофег та өөрийн тааллаараа найруулж ууж болно шүү дээ.

Та яг одоо БАНАНА идэх гэж байна уу???

 Image Хүндэт  уншигч таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Зуны улирал хэдийн айлчилж байгаа хэдий ч нэг л мэдэхэд 9 сарын 1 болж урьдын адил ажил сургуульдаа явах цаг болчихдог шүү дээ. Ингээд зуны сайхан налгар цагийг далимдуулаад та өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулаарай.

Бид хоолны дэглэм барихдаа хоолоо сойж түүнээсээ болж стрессдэх хангалттай шим тэжээл аваагүйн улмаас ядрах зэрэг таагүй зүйлстэй тулгардаг. Харин одоо та ямар  нэгэн зүйлээ алдахгүйгээр сэтгэл ханамжтайгаар биеийн жингээ хасч болно. Яаж гэж үү? Банана дэглэмээр… Банана нь таны биед:

-B6, C витаминаар баялаг тул арьсыг чийгшүүлж гөлгөр болгоно.

-Рotassium хэмээх элементийг илүү хэмжээгээр агуулдаг учраас цусны даралт ихсэх өвчин болон зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх тустай.

-Ширхэглэг элементээр баялаг ба тэжээллэг чанар өндөртэй.

Та банана дэглэм барихдаа заавал өрөөний температуртай ус уух ба өдрийн хоолоо алгасалгүй оройн хоолоо 6 цагаас өмнө зооглоорой. Ингээд өглөөний цайндаа хүссэнээрээ банана, өдрийн хоол идэхээс 1 цагийн өмнө 1-2 банана үдээс хойш хүссэн хэмжээгээрээ бананаа 2 долоо хоногийн турш идээрэй.   Энэ  хугацаанд спортын ямар  нэг төрлөөр хичээллэхээ мартаваа. Танд амжилт хүсье.

Аа тийм аль болох шар банана сонгохооо мартаваа кккк. Бас зуны халуунд шүүс болгоод ч ууж болно шүү…Янзтай даа